top of page
Search
Writer's picturekhulan1963

2025 онд анхаарах ёстой 5 бизнесийн чиг хандлага

2025 оны эхний өдрийн мэнд хүргэе! Энэ өдөр бол хүн бүрийн ирэх 365 хоногт хийж бүтээх зүйлээ төлөвлөж, бэлдэж, догдолдог гайхалтай сайхан өдөр билээ. 2024 он бидэнд технологи, улс төр, нийгэмд томоохон шилжилт өөрчлөлтийг авчирсан хэдий ч, 2025 онд бид илүү том өөрчлөлтүүдийг хүлээх шаардлагатай болж байна. Тэгвэл танд Форбес сэтгүүлд нийтлэгдсэн 2025 онд хүн бүрийн заавал мэдэх ёстой 5 бизнесийн онцлох чиг хандлагыг доор танилцуулж байна.


  1. Generative AI-г стратегидаа ашиглах - Бид сүүлийн жилүүдэд Generative AI технологийн боломжит чадвар болон бидэнд ямар өөрчлөлтийг авчрах тухай сонсон бишрэн ирсэн боловч, 2025 онд энэ нь бидний бизнесийн стратегийн салшгүй хэсэг болж байна. Сүүлийн жилүүдэд Google, Amazon, Netflix зэрэг аваргууд AI шилжилтийн давалгаанд стратегийн чиг хандлагаа илүү гүнзгий түвшинд аваачсан ба тэд онлайн сурталчилгаа, медиа дамжуулалт зэрэг бизнесийн моделоо аль хэдийн өөрчилж, Generative AI-ыг бизнестээ нэвтрүүлж эхэлсэн билээ. 2025 онд бид бизнес моделоо generative AI-д тохируулах шаардлагатай болж байна. Учир нь энэ нь зөвхөн арга хэрэгсэл биш харин шинэ боломж гэдгийг бизнесийн шилдгүүд сануулж байна.

  2. Байгаль орчинд ээлтэй эдийн засаг - Хууль эрх зүй болон хэрэглэгчийн шаардлагаас үүдэн бизнесийн ертөнц байгаль орчинд ээлтэй шийдэл рүү шилжиж байгаа ба энэ нь 2025 оны томоохон хөдөлгүүр хүчин зүйлсийн нэг болж байгаа юм. Бид бүтээгдэхүүн үйлчилгээ, үйлдвэрлэлдээ дахин боловсруулах материал ашиглах, хаягдлаа бууруулах зэрэг арга хэмжээ авах нь бизнесийн амжилтын үндэс болох болно. Байгаль орчинд ээлтэй гэдэг нь зөвхөн дахин боловсруулах бүтээгдэхүүнээр хязгаарлагдахгүй ба энэ нь бүтээгдэхүүний чанар илүү удаан эдэлгээтэй болох, ховор элемент металаар бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс татгалзах, орлох шийдэл олох зэрэг арга хэмжээ орох боломжтой юм.



  1. Хайперавтоматчлал ба ухаалаг компани- Ухаалаг компани гэдэг санаа саяхныг хүртэл бидний хувьд амбиц төдий зүйл байлаа. Харин одоо компаниуд AI тусламжтайгаар үүнд илүү итгэлтэй болж байна. Алба хэлтэс хооронд дата мэдээлэл тасралтгүй хөвж байна гээд боддоо. Энэ бүгд бодит мэдээллийг шинжилж гаргаж буй ухаалаг алгоритмаар холбогдох юм. Энэ нь бидэнд эрэлт хэрэгцээ, сорил бэрхшээлийг цаг тухай бүрд нь таньж асуудал болохоос өмнө хурдтай хариу үйлдэл үзүүлэхэд туслах болно.

  2. Хэрэглэгчийн туршлага бол хаан юм - Хэрэглэгч бол хаан гэдэг уламжлалт улиг болсон зүйл хэдий ч, 2025 онд энэ нь өрсөлдөөний ялагчийг тодорхойлогч хүчин зүйл болж байна. Зах зээл хөгжиж, худалдан авагч илүү хүчирхэгжиж байгааагийн хэрээр хувь хүнд чиглэсэн, хэрэглэгчийн туршлагад анхаарал хандуулж чадсан бизнесүүд зах зээлд тэргүүлэгч болох боломжтой. AI болон дата аналитикс нь бизнесийг хэрэглэгчийн туршлага, зан төлвийг илүү ойлгоход тусалж, биднийг хувь хүнд илүү нарийвчлан чиглэн ажиллах нууцыг нээн илрүүлэхэд тусалж байна.


  1. Тодорхойгүй орчин нөхцөлд тэсэж үлдэх - 2025 онд эдийн засаг, улс төрд юу болохыг бидний хэн ч мэдэхгүй. Украйн, Ойрх Дорнодын нөхцөл байдал, эдийн засгийн тодорхойгүй байдал, зах зээлийн тогтворгүй байдал нь бүх бизнест сорил бэрхшээлийг бий болгож байна. Бизнесийг энэхүү тодорхойгүй байдалд тэсэж үлдэж, дасан зохицож үлдээхийн тулд компанийн тэсвэр хатуужил нь 2025 оны нууц үг болох юм байна. Тэсвэр хатуужил гэдэг нь зөвхөн чадвар биш харин тодорхойгүй нөхцөл байдалд хурдтай хариу үйлдэл үзүүлэх чадвар юм.




18 views0 comments

Comments


bottom of page