Бид байгууллагын гүйцэтгэлийг зөвхөн санхүүгээр хэмждэг. Энэ нь зөвхөн тоон агуулгыг илэрхийлдэг билээ. Тэгвэл та өөрийн байгууллагын ерөнхий үзүүлэлтийг үнэлж үзэхийг хүсвэл дараах зөвлөгөөг уншаарай.
1. Санхүүгийн хэмжигдэхүүн
Орлогын өсөлт: Одоогийн орлого, өмнөх жилийн орлогын харьцуулалт
Цэвэр ашиг: Нийт ашиг, цэвэр ашгийн шинжилгээ
Мөнгөн гүйлгээ: Байгууллага хүлээх үүргээ гүйцэтгэж байгааг шалгахын тулд мөнгөн гүйлгээний тайлангаа тогтмол шалгах
Хөрөнгө оруулалтын өгөөж (ROI) : Хөрөнгө оруулалтын ашигт байдлыг шалгах
2. Үйл ажиллагааны хэмжигдэхүүн
Үр ашгийн харьцаа: Үйл ажиллагааны үр ашгийг бараа материалын эргэлт, хөрөнгийн ашиглалт зэрэг харьцаагаар тооцох
Үйлдвэрлэлийн хэмжигдэхүүн: Үйлдвэрлэлийн гарц, чанарын хяналт, хаягдлаа тооцох
3. Үйлчлүүлэгчийн хэмжигдэхүүн
Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж: Сэтгэл ханамжийн судалгаа, үнэлгээ ашиглах
Үйлчлүүлэгчийн эргэлтийн хувь: Хэдэн үйлчлүүлэгч танайд тогтмол үйлчлүүлэгч байгааг хэмжих
Зах зээлд эзлэх хувь: Өөрийн зах зээлд эзлэх хувийг өрсөлдөгчтэй харьцуулах
4. Ажилтны хэмжигдэхүүн
Ажилтны сэтгэл ханамж, оролцооны түвшин: Ажилтны ёс зүй, тууштай байдлыг үнэлэх судалгаа асуулга явуулах
Хүний нөөцийн эргэлт: Хүний нөөцөд тулгарч буй асуудлыг ойлгохын тулд ажилтны эргэлтийн хувийг шинжилж үзэх
Бүтээмж: Ажилтны бүтээмжийг гүйцэтгэлийн үнэлгээ, үйлдвэрлэлийн тоогоор хэмжих
5. Стратегийн үнэлгээ
Зорилгын биелэлт: Стратегийн зорилт, KPI үнэлгээ
Инновац, хөгжүүлэлт: Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний амжилтыг үнэлэх
6. SWOT шинжилгээ
Зах зээл дэх байр сууриа тодорхойлохын тулд байгууллагын SWOT шинжилгээ хийх
7. Тогтмол үнэлгээ
Сар, улирал, жил тутмын үйл явцаа хянах, өөрчлөлт сайжруулалт хийхийн тулд гүйцэтгэлийн үнэлгээ явуулах
8. Бэнчмаркинг
Өөрийн гүйцэтгэлийг зах зээлийн стандарттай харьцуулж, өөрийн сайжруулах хэсгээ тодорхойлох
Энэхүү багц хэмжигдэхүүнүүдийг ашиглаж чадсанаар бизнесийн орчин дахь өөрчлөлтөд хурдтай хариу үйлдэл үзүүлж, байгууллагын асуудлаа багасгах боломжтой юм.
Kommentare