top of page
Search

Бизнес төлөвлөгөөгөө хэрхэн амжилттай хэрэгжүүлэх вэ?

Бизнес төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэхэд төлөвлөгөө бичих, түүнд уялдуулан ажиллах, дасан зохицох зэрэг олон үйл явц ордог. Тэгвэл танд амжилттай хэрэгжүүлэхэд туслах үе шатуудыг танилцуулж байна.


  1. Төлөвлөгөөгөө ажлын төлөвлөгөөнд задлах - Ажлын төлөвлөгөө нь бизнес төлөвлөгөөг илүү тодорхой болгодог ба тодорхой эхлэх дуусах хугацаатай байдаг. Хариуцах эздийг тодорхойлох нь хэт ачаалал үүсгэхгүйгээс гадна нөөцөө оновчтой хуваарилахад тусална

  2. Хүчтэй баг бүрдүүлэх - Ур чадвар, мэдлэг, туршлагын хувьд ажил даалгаварт тохирсон хүмүүс ажилд авах чухал хэдий ч тэдгээр хүмүүс нь танай байгууллагын зорилго, алсын хараа, соёлд нийцэх эсэхийг сайтар шалгах хэрэгтэй. Баг хамт олныг төлөвлөгөө гүйцэтгэхэд шаардлагатай чадварт сургах, ойлгуулах нь амжилтын нэг хүчин зүйл юм.

  3. Санхүүжилт, нөөцөө бэлдэх - Санхүү, хүний нөөц, технологийн нөөцийг ач холбогдлоор нь хуваарилж, өрийн зардал, орлогоо хянах, шаардлагатай үед нэмэлт хөрөнгө оруулалт татах нь чухал.

  4. Төлөвлөгөөгөө ойлгуулах - Багийн гишүүн бүр төлөвлөгөө, түүний зорилго, түүнд хүрэхэд өөрийн үүрэг хариуцлага бүрийг сайтар ойлгох нь чухал ба үүний тулд сорил бэрхшээл, ажлын хэрэгжилт, шаардлагатай өөрчлөлтүүдийн талаар тогтмол уулзалт зохион байгуулах хэрэгтэй.

  5. Зах зээлийг ойлгох - Хэрэглэгчээс тогтмол санал хүсэлт авч бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах нь зах зээлээ ойлгоход туслах болно. Таны бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэгчийн хүлээлтэд нийцэж байгаа эсэх нь таны амжилтын суурь хүчин зүйл юм.

  6. Хэрэгжилтийг хянаж, амжилтаа хэмжих нь - Зорилгод хүрэхэд шаардлагатай хэмжигдэхүүнийг тодорхойлж өөрийн хэрэгжилтээ тогтмол хянах хэрэгтэй. Үүнд танд дата шинжилгээний хэрэгслүүд шаардлагатай болох болно.



 
 
 

Comments


bottom of page