top of page
Search
Writer's picturekhulan1963

Бизнес эрхлэгч бүрийн заавал мэдэх ёстой KPI

Бизнесийн, багийн амжилтыг хэмжих олон арга бий. Бизнес эрхлэгчид сар тутмын ашиг орлогоо харж, бизнесийн өсөлт хөгжлийг харж байдаг. Гэсэн хэдий ч энэ нь зөвхөн ерөнхий дүгнэлт өгөх хэмжээний мэдээлэл байдаг. Бизнесийн аль хэсэгт хэр гүйцэтгэлтэй байгаа талаар мэдээлэлтэй байж, түүнд тохируулан шийдвэр гаргах нь бизнесийн амжилтын нэг чухал хүчин зүйл билээ. Бид та бүхэнд бизнес эрхлэгчдийн заавал мэдэх ёстой KPI-г танилцуулж байна.


  1. Нийт борлуулалт - Өдөр, сар, улирал, жилийн борлуулалтын хэмжээ нь борлуулалтын ажилтны зорилго, үзүүлэлтийг хянахад туслах ба зах зээлийн хэв маяг, улирлын онцлог зэрэг чухал мэдээллүүдийг авах боломжтой.

  2. Борлуулалтын циклийн хугацаа - Борлуулалт хийхэд хэт урт хугацаа зарцуулах нь борлуулалтын зорилгодоо хүрэхэд сөргөөр нөлөөлөх болно. Энэхүү KPI нь танд борлуулалт хийх дундаж хугацааг танилцуулах ба үүнээс та бараа материалын татан авалт, борлуулалтын ажилтны сургалт зэрэг олон чухал мэдээлэл авах боломжтой.




  1. Борлуулалтын зардал/хэмжээн харьцаа - Борлуулалт хийхэд үнэ төлбөргүй байна гэж байхгүй. Төсвийн тодорхой хэмжээ нь борлуулалтын үйл ажиллагаанд оролцдог. Үүнд борлуулалтын ажилтны цалин, бонус, маркетингийн зардал гээд олон төрлийн зардал бий. Энэ нь хэмжигдэхүүний тусламжтайгаар багийн гишүүдийн хэр үр ашигтай ажиллаж байгааг мэдэх боломжтой юм.

  2. Орлого - Орлого нь дангаараа KPI биш хэдий ч үзүүлэлтийн хувьд чухал мэдээлэл болдог. Жил бүрийн орлогын мэдээлэл нь танд цаашид тавих хүлээлтээ тодорхойлоход туслах болно.


  1. Мөнгөн гүйлгээ - Мөнгөн гүйлгээ нь хөрөнгө оруулагчдад бизнесийн ашигтай байдлыг танихад тусална

  2. Зочдын тоо - Энэ бол маркетингд хамгийн түгээмэл ашигладаг KPI юм. Энэ нь бизнест хандаж байгаа хүмүүсийн тоо юм. Дэлгүүрийн хувьд бол дэлгүүрт орж ирсэн хүний тоо байдаг бол, вебсайтын хувьд вебсайтаар зочилж байгаа хүний нийт тоо юм.

  3. Хувиргалтын хувь - Хувиргалтын хувь нь борлуулалтын тоог зочдын тоотой харьцуулсан хувь юм. Хувиргалтын хувь өндөр байх нь үр ашиг өндөртэй ажиллаж байгааг илэрхийлдэг. Жишээлбэл, вебсайтад 1,000 хүн зочилж үүнээс 50 хүн нь худалдан авалт хийвэл хувиргалтын хувь 5% байна.

  4. Худалдан авагчийн өртөг - Маркетингийн үйл ажиллагааны үр дүнтэй байдлыг хэмжихийн тулд маркетингийн үйл ажиллагаа нь хэр олон шинэ үйлчлүүлэгч авчирч буйг хэмжих хэрэгтэй. Үүний тулд шинэ үйлчлүүлэгчийн тоог маркетингийн зардалд хувааж бодно.



7 views0 comments

コメント


bottom of page