top of page
Search

Борлуулалтын төлөвлөгөө хийхэд гаргадаг 10 алдаа

Борлуулалтын төлөвлөгөө гаргах нь борлуулалтын багийн амжилтын суурь байдаг хэдий ч үр дүнг бууруулахуйц алдаа гаргах хандлага түгээмэл байдаг.

1. Зорилго тодорхой биш байх - Тодорхой, хэмжигдэхүйц, хүрэхүйц, хамааралтай, цаг хугацаанд тохирсон СМАРТ зорилгогүй байх

  1. Зорилтот үзэгчдээ хайхрахгүй байх - Зорилтот зах зээлээ тодорхойлж, тэдний хүсэл хэрэгцээг ойлгохгүй байх

  2. Хэт төвөгтэй стратеги боловсруулах - Борлуулалтын багийн гишүүд хэрэгжүүлэн ажиллах боломжгүй хэт хүндрэлтэй, төвөгтэй стратеги боловсруулах

  3. Бодит байдалд нийцэхгүй борлуулалтын зорилго тавих - Хэт өөдрөг эсвэл бодит байдалд нийцэхгүй борлуулалтын зорилго тавих нь түгээмэл байдаг. Өмнөх дата дээр үндэслэн, шинжилгээ хийж, одоо байгаа зах зээлийн чиг хандлага дээр үндэслэн зорилго тавих нь амжилтад хүрэхэд чухал юм.

  4. Борлуулалт, маркетинг баг хоорондоо уялдахгүй байх - Борлуулалт маркетингийн үйл ажиллагаа хоорондоо уялдахгүй байх нь амжилтгүй борлуулалтыг үүсгэнэ.

  5. Борлуулалтын процесийг үл ойшоох - Анхны хандалтаас эхлэн борлуулалтыг амжилттай хаах хүртэлх бүх процесийг тодорхойлж, гаргах хэрэгтэй.

  6. Сургалт, хөгжүүлэлтийг үл хайхрах - Борлуулалтын баг хамт олонд тогтмол сургалт, хөгжүүлэлт хийх шаардлагатай.

  7. Тогтмол үр дүнгийн хяналт хийхгүй байх - Борлуулалтын төлөвлөгөө биелж буй эсэхээ хянахгүйгээр үр дүнтэй ажиллагааг тодорхойлох боломжгүй юм.

  8. Давтан худалдан авалтыг анхаарахгүй байх - Зөвхөн шинэ худалдан авагчид анхаарал хандуулах нь түгээмэл байдаг ба одоо байгаа үйлчлүүлэгчтэй урт хугацааны харилцаа үүсгэхээ мартаж болохгүй.

  9. Зах зээлийн өөрчлөлтөд дасан зохицох - Зах зээлийн өөрчлөлт, өрсөлдөөн, хэрэглэгчийн зан төлөвд тохируулан уян хатан төлөвлөгөө гаргах хэрэгтэй.




 
 
 

Comments


bottom of page