top of page
Search
Writer's picturekhulan1963

Маркетингд түгээмэл ашигладаг KPI

Маркетингийн гүйцэтгэлийн KPI нь бидэнд маркетингийн стратегийн үр дүнтэй байдлыг хэмжихэд тусалдаг. Маркетингд түгээмэл ашигладаг KPI-ыг танилцуулж байна.

  1. Хувиргалтын хувь: Нийт дэлгүүрээр зочилсон хүмүүс, вебсайтаар зочилсон хүмүүсийн тоо - худалдан авсан хүмүүсийн хувь

  2. Нэг үйлчлүүлэгчид зарцуулах зардал (Customer Acquisition Cost (CAC): Нэг шинэ үйлчлүүлэгчийг авчрахад зарцуулсан маркетинг, борлуулалтын нийт зардал

  3. Хөрөнгө оруулалтын өгөөж (ROI): Маркетингийн ажлын ашигтай байдлыг нийт маркетингийн зардлыг цэвэр ашигтай харьцуулан тооцно

  4. Үйлчлүүлэгчийн үйлчилгээний үнэ цэн (Customer Lifetime Value (CLV): Нэг үйлчлүүлэгчээс авч болох нийт орлогын хэмжээ

  5. Нийт хандалт: Вебсайтад зочилж байгаа хүмүүсийн тоо

  6. Буцалтын хувь: Вебсайтны зөвхөн нэг хуудсыг үзээд гарч байгаа хүмүүсийн хувь

  7. Хандалт цуглуулах /Lead Generation/: Маркетингийн үйл ажиллагаанаас цугларсан нийт хандалтын тоо

  8. Сошиал медиа оролцоо: Like, share, коммент, дагагчийн тоо

  9. И-мэйлд хариу үйлдэл үзүүлсэн хувь: И-мэйл маркетингийн үр дүнтэй байдлыг хэмжинэ

  10. Брэндийн танигдалт: Судалгаа, хайлтын хэмжээ, сошиал медиа дурдалт зэргээр дамжуулан брэндийн танигдалтаа хэмжиж болно


Дээрх KPI нь бизнесийн зорилго, маркетингийн стратегиас хамааран янз бүр байдаг ба өөрт хамгийн тохиромжтойг нь ашиглахыг зөвлөж байна.






7 views0 comments

Comments


bottom of page