Үр дүнтэй борлуулалтын төлөвлөгөө бичихийн тулд тодорхой стратеги, бодит зорилго болон ойлгомжтой ажлууд байх ёстой. Эдгээр нь бизнесийн зорилтуудтай уялдсан тохиолдолд үр дүнтэй борлуулалтын төлөвлөгөө болно. Борлуулалтын төлөвлөгөө бол багийн гишүүдийн зорилтот орлогод хүрэх бүдүүвч зураг, заавар чиглэл болдог.
Удиртгал - Борлуулалтын төлөвлөгөөний товч ерөнхий мэдээллийг багтаана. Үүнд зорилтууд, зорилтот зах зээл, стратеги гэх мэт
Зорилго, зорилтоо тодорхойлох - Орлогын зорилго, KPI - хандалтын тоо, хувиргалтын тоо, дундаж гэрээний дүн, борлуулалтын циклийн хугацаа гэх мэт
Зорилтот зах зээлийн шинжилгээ - ICP буюу жинхэнэ худалдан авагчийн дүр төрх, сегмент гэх мэт
Борлуулалтын стратеги, тактикууд - Инбаунд борлуулалт - хандалт цуглуулах, аутбаунд борлуулалт, борлуулалтын үе шат
Борлуулалтын тактик ба суваг - Хандалт цуглуулах сувгууд, борлууллатын харилцаа, үнийн санал
Борлуулалтын таамаглал ба төсөв - Өмнөх түүхэн өгөгдөл дээр суурилан хэр их борлуулалт хийхээ таамаглах, төсөв бэлдэх, ROI тооцоолох
Борлуулалтын багийн бүтэц, үүрэг хариуцлага - Багийн гишүүдийн үүрэг хариуцлага, хөгжүүлэлт сургалт, бонус урамшуулал
Борлуулалтын хэрэгсэл - Харилцагч үйлчилгээний систем, борлуулалтын материалууд, сургалт
Үнэлгээ - Тогтмол уулзалт хийж үнэлгээ гаргах, шаардлагатай өөрчлөлт арга хэмжээг цаг тухай бүрд нь авах
Comments