top of page
Search

Хүний нөөцийн түгээмэл KPI

Хүний нөөцийн KPI нь хүний нөөцийн үйл ажиллагааны үр дүнтэй байдлыг үнэлэхэд тусалдаг. Эдгээр KPI нь байгууллагад стратеги зорилгодоо хүрж, ажиллах хүчний удирдлагыг сайжруулж, ажилтны гүйцэтгэлийг нэмэгдүүлэхэд тусалдаг.


  1. Сонгон шалгаруулалт ба ажилд авах

    - Cost per hire/Нэг ажилтан авахад зарцуулсан зардал - Шинэ ажилтан авахад зарцуулсан зар сурталчилгаа, хураамжийн төлбөр г.м

    - Quality per hire/Шинэ ажилтны чанар - Шинэ ажилтны байгууллагад авчирч буй үнэ цэнийг гүйцэтгэл болон ажилтны тогтвортой байдлаар хэмжинэ

  2. Ажилтны тогтвортой байдал

    - Employee turnover rate / Ажилтны эргэц - Тодорхой хугацаанд ажлаас гарч буй ажилтны хувь

    - Ажилтны тогтвортой байдлын хувь /Retention rate - Тодорхой хугацаанд байгууллагадаа тогтвортой ажиллаж байгаа ажилтны хувь

  3. Ажилтны оролцоо ба сэтгэл ханамж -

    - Employee engagement score /Ажилтны оролцооны оноо - Судалгаагаар ажилтан хэр тууштай, идэвхтэй байгааг хэмжинэ

    - Employee satisfaction index / Ажилтны сэтгэл ханамж - Ажилтны өөрийн ажлын байр, байгууллагад хэр сэтгэл ханамжтай байгааг хэмжинэ

    - Absenteeism rate/Ажил таслалтын хувь - Ажилтны ажил таслалт нь ихэвчлэн оролцоогүй байдал, идэвхгүй байдал, ажлаас залхах байдлыг хэмждэг

  4. Сургалт хөгжүүлэлт

    - Training hours per Employee/Нэг ажилтанд ногдох сургалтын цаг

    - Training effectiveness/Сургалтын үр дүнтэй байдал - Ажилтны гүйцэтгэлд сургалтын хөтөлбөрийн үр дүнг үнэлгээ болон гүйцэтгэлийн үнэлгээгээр хэмжинэ

    - Skills Gap Analysis/Ажилтны чадварын зөрүүн шинжилгээ - Ажилтны албан тушаал болон чадварын ялгаатай байдлыг танихад тусална

  5. Ажиллах хүчний бүтээмж

    - Revenue per Employee /Ажилтанд ногдох орлогын хэмжээ - Нийт орлогыг нийт ажилтны тоонд хувааж нийт ажилтны үр ашигтай байдлыг хэмжинэ

  6. Хүний нөөцийн үйл ажиллагааны үр ашиг

    - HR to Employee ratio - Нэг ажилтанд ногдох хүний нөөцийн ажилтны тоо нь хүний нөөцийн ажилтны ачаалал болон үр ашигтай байдлыг хэмжинэ





 
 
 

Comments


bottom of page